Хуурамч цахим шууданг таних 6 зөвлөмж

Манай улсад ухаалаг гар утас хэрэглэдэг хүн давхардсан тоогоор 2.4 сая гаруй бий. Тэдний дийлэнх нь хувь, хувьсгалын ажилдаа цахим шуудан ашигладаг. Гэтэл банкны орлого, зарлагын гүйлгээний мэдээллээс эхлээд аливаа цахим бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг солих гэх мэт хувь хүний нууцлалтай холбоотой маш олон чухал мэдээлэл и-мэйлээр дамждаг. Үүнийг кибер гэмт этгээдүүд мэддэг учраас банкнаас илгээсэн мэт харагдахаар хуурамч и-мэйл илгээн иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан мэдээллийг нь олж авдаг байна.